Чононд ноцуулсан бугыг авран, хамгаалжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:buga tsagaan zeer/buga.jpg
legacy:buga tsagaan zeer/buga22.jpg

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэр, Загастайн давааны орчимд буга шархадсан байна гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, чононд ноцуулан эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэлээ.

legacy:buga tsagaan zeer/buga22.jpg