“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/5cpMJKnbEfEKBtaPO0qvtv.jpg

CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" хэсгийн хоёр дахь тоглолтоо өчигдөр хийж "EYEBALLERS" багийг 2:0 харьцаатайгаар буулгаж авсан. Харин өнөөдөр шигшээд шалгарах эрхийн төлөө "Astralis" багтай тоглоно. Хоёр багийн тоглолт 21:00 цагаас эхэлнэ. Хоёр баг хамгийн сүүлд IEM Chengdu 2025 тэмцээнд учраа таарч "Astralis" багийн ялалтаар өндөрлөж байсан.

"The Mongolz" уг тэмцээний эхний тоглолтоо s1mple тэргүүтэй "BC.Game Esports" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Энэ тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэнэ