Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:dund gol tseverlegee/stop.jpg

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөгөө пиздаа шиг жагсагчид хаачив өдийд орилж баймаар юм өмхий лаларууд мөнгө авч хүсэл нь биелээд дуугүй болсон уу? Үхэж далд орморууд хөгжилд тушаа болсон хар гайнууд учиралаа туулын хурдны замыг бариул

  • И
    Иргэн

    Авто засварын газар хаягдал тос масло хөрсний устай холж хаяж бн гэдэг нь арай л дэндүү сэтгэлгүй бн шүү!!! Мэргэжлийн хяналт, БОАЖЯ ажилаа хийгээчээ энд тэндгүй байгальд бохироо хаяж бн шүү!! Их тэнгэрийн замын урд бөөгийн тайлбайд хаягдалын хоолойгоор олон жил бохир хаяж байдаг Богд уулын захиргаа нүд нь сохор байсаар байгаа!! Өвөл мөс зун өмхий!!