Хээрийн дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/tuimer.png

Улсын хэмжээнд өнөөдрийн (2026.04.09) 16:00 цагийн байдлаар дөрвөн хээрийн түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хоёр түймрийг цурамд оруулаад байгаа ажээ.

Үүнд:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газарт 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газарт 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газарт 14:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд орууллаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.