Энэтхэгийн тамирчид Азийн аваргын дөрвөн жинд алтан медаль хүртлээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/668967766_1253249530344419_6893310375402508526_n.jpg

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 10 дахь өдрөө үргэлжилж дууслаа. Өнөөдөр эмэгтэй жингийн финалын тоглолтууд болж Азийн аваргууд тодорлоо. Энэтхэг улс Азийн аваргын дөрвөн жинд аваргаллаа. Монгол Улсын тамирчдаас финалын шатанд Э.Номундарь тулалдаж тэмцээнээ мөнгөн медалтайгаар өндөрлүүлсэн.

Эмэгтэй жинд аваргалсан тамирчид

48 кг - Энэтхэг улсын тамирчин Minakshi Minakshi

51 кг - БНХАУ-ын тамирчин Yu Wu

54 кг - Энэтхэг улсын тамирчин Preeti

57 кг - Тайланд улсын тамирчин Punrawee Ruenros

60 кг - Энэтхэг улсын тамирчин Priya Priya

65 кг - Тайванийн тамирчин Nien-Chin Chen

70 кг - Энэтхэг улсын тамирчин Arundhati Choudhary

75 кг - БНХАУ-ын тамирчин Ziyi Bao

80 кг - Казахстан улсын тамирчин Nadezhda Ryabets

80+ кг - Казахстан улсын тамирчин Dina Islambekova