АТГ: “Ногоон автобусны” хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулав

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 46 сек
190
legacy:tsavchaa nogoon map зөвн/MPA_6345Dssdfd.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Ногоон автобусны” гэх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв. Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн байна. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Тухайлбал:

Гүүшин холбоо нь урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай бөгөөд хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтайгаар нийлүүлсэн.

Дулаацуулгын системийг зорчигчдын зааланд зургаагаас доошгүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр пийшин халаагууртай байхаар захиалсан байхад халаалтын 4 төхөөрөмжтэй, жолоочийн хэсэгт 1 халаагчтай байв.

Автобусны хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэг нь гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар буюу вакум, аюулгүй шил байх ёстой ч зорчигчийн заалны шил дан, бууруулагч байхгүй.

Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай байх шаардлагыг огт хангаагүй байв.

“Тэнүүн огоо” ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгдээгүй тул ажиллах боломжгүй байсан бөгөөд дээрх төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ.

“Ногоон автобусны” гэх хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Даваа

    Будаж янзлаад шугаманд яваад байгаа юм биш биз. Оруулж ирсэн тоогоороо хаана байгааг сурвалжлаач.

  • 5
    5

    Солонгосууд уулна биднийг хулихдаж ийм автобус явуулаагүй бол бид нар бие биенээ муулж хэн нэгэнд ажил удахгүй байж

  • 5
    5

    Солонгосууд уулна биднийг халихдаа ийм автобус явуулаагүй бол хэн нэгэнд ажил удахгүй байж.

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Л
    Лалар луйварчид.

    Ямар их мөнгөтэй бнааа.Хулгайч нар Бүр зоолж бнаа..Нугалж төлүүлээчээ...

  • Б
    Батчулуун

    Оросын агаараас хамгаалах техник сайн байгаагүй нь батлагдсан.

  • З
    Зочин

    Одоо наадуулаа хотоос өөр газар ашиглахгүй юу. Би ямар автобус үйлдвэрлэж чадах биш. Хэрэгцээтэй газар зөндөө л байгаа

  • З
    Зочин

    энэ олон хуучин автобус оруулсан гаалинхан, татварынхныг ер ярихгүй юм, хэн нь ч шийтгэлгүй үлдэж байна уу

  • З
    Зочин

    Одоо Нянгарын саарал автобусны хэрэг кккк

  • З
    Зочин

    Хуучин автобус гээч дээ шал худлаа юм бичээд байх юм

  • А
    Ахмад настан

    Зөв

  • З
    Зочин

    Худлаа шааж байгаа юм. Энэ хулгайчдыг суллахгэж толгой эргүүлж эхэллээ

  • З
    Зочин

    Хэргээс мултарсан: бодит жишээ Ж.Сүхбаатар , Сумьяабазар. Шүүх өөрөө авилгалтайн тод баримт, үнэн шудрага шүүх тогтолцоо монголд байхгүй

  • З
    Зочин

    Тэр их мөнгийг энэ луйварчин юугаараа төлсөн байх уу?Худлаа замхарч байгаа юм биш биз

  • З
    Зочин

    Avtobusnuus haana bn ve? Naad humuusee yaj shiitgeh ve? Denduu muuhai dorjilj bn shuu Mongolchuudiig

  • З
    Зочин

    Еэдээ алсан шүү биднийг. Сумьяа энэ хоёр.

  • М
    Мөнхөө

    200 ногоон автобус хайчсан вэ? тэр тухай огт дурдсангүй, ойр цагаан алаг автобуснууд шугаманд гарч ирлээ, тэр хаанаас гарч ирсэн автобуснууд вэ?

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    хулгай луйвар залилан хийсэн нь сайшааж магтах гэм зэмгүйд тооцох учиртай яагаад гэвэл монгол ороныг ард түмэнтэй нь хохироогоогүй бас хохирол учруулаагүй суу зальтан гавьяат хүн гэх нь мааш зөв Тэнүүн Огоо..г сулла…сулла…бас дахин эрх чөлөөтэй сулла? гарчигны агуулга утгатай нийцэж тохирч байна..уу? тийм бол боллоо до…? Тэнүүн огоо..захирал….бол ямарч гэмгүй? таарчийна уу?