Улаанбаатарт Трамвай явж эхэлснээр хорт хийн ялгарал эрс багасна гэв

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:_shariljjj/1/11/dfsf.jpg

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.

Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна. Мөн зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.доллар, шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан аж.

Түүнчлэн төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэн оролцсон. Иргэдийн зүгээс төслийн хүрээнд ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал дэвшүүлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тог,цахилгаан байнга тасарч байхад дэмий юманд мөнгө цацаж суух юм.Ёстой босго давахгүй бодолтой,боолыг дээрээ залсны гай юм болов уу. Өвгөдийн мэргэн ухаанаас сураасай билээ.

  • Х
    Хулгайч нарыг эсэргүүцэгч

    Цахилгаанаа дийлэхгүй байж ,худлаа мөнгө идэх арга ганц хоёр жил яваад л троллейбус шиг төмрийн хог болноо Ванга шиг хэлчихье!

  • Z
    Zochin

    УБ цахилгаан таслаж байхад уу?

  • З
    Зочин

    еооео, хотод хэрэгжих гэж байгаа энэ хэдэн мега төсөл гээч нь хэрэгжээд үр дүн гарч байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр л ярьж, бичлээ. одоо энэ ухуулгаа зогсоож хийчихээд дараа нь үр дүнг нь ярьцгаая л даа