Туулын хурдны зам түгжрэлийг хэр бууруулах вэ...

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 26 сек
60
legacy:_shariljjj/1/11/gdfgdfgdfg.jpg

Туул голын хойд далан дагуу баригдах төлөвлөгөөтэй “Туул экспресс” хурдны замын ажил эхэлмэгцээ олны анхаарлыг татаж, иргэдийн байр суурь хуваагдаад буй. Үнэхээр энэ зам түгжрэл бууруулах бодитой шийдэл мөн эсэхэд хариулт хайж, тооцооллыг хийсэн эх сурвалжийн баримттай танилцсанаа уншигчдад хялбаршуулан хүргэхийг зорилоо.

Энэхүү бүтээн байгуулалтын түгжрэлд үзүүлэх нөлөөллийн судалгааг “Дата Дэүс” ХХК гүйцэтгэжээ. Тус компани өгөгдлийн шинжилгээ, оновчлол, төслийн загварчлалаар мэргэшсэн дата аналитикийн компани аж.

Хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл хэрхэн буурахыг тус компанийн мэргэжилтнүүд нарийн өгөгдөлд суурилан тооцоолсон байна. Ингэхдээ гүүр ашиглалтад орох үед хотын тээврийн хэрэгсэл, замын ачаалал хэрхэн нэмэгдэхийг тооцож, зорчих хөдөлгөөний эрэлтийн нарийвчилсан симуляци буюу математик, компьютерын загварчлал тооцоо гаргажээ.

legacy:_shariljjj/1/11/dgdsgdgs.jpg

Судалгааг хийхдээ эхлээд хүмүүсийн зорчих хөдөлгөөн хаанаас эхэлж, хаана дуусаж байгааг төлөөлөх эрэлтийн цэгүүдийг тодорхойлжээ. Ингээд хоёр цэгийн хоорондох хамгийн дөт замыг олдог компьютерын алгоритмаар зорчилт бүрийн хамгийн богино замыг тооцоолсон аж. Харин жолооч нарын аль замаар явах сонголтыг тооцохдоо хурдны замаар тойрч явахдаа туулах зай нь үндсэн явах зайнаас 6 км-ээс ихгүй бол жолооч хурдны замыг сонгоно гэсэн таамагт тулгуурлажээ.

Ийнхүү дата өгөгдлөөр оновчлохдоо симуляцийг бодит байдалтай харьцуулж, хэр нийцтэй болохыг нягталсан байна. Ингэхдээ замын хөдөлгөөний ухаалаг камерын бодит тоололттой харьцуулж баталгаажуулжээ. Тус харьцуулан баталгаажуулсан тооцооллоос дараах дүгнэлт гарсан байна.

legacy:_shariljjj/1/11/1a9a55d5c2f84cdcb9958270a95e3648.jpg

Туулын хурдны зам ашиглалтад орсноор,

Яармагийн гүүр– 32% хүртэл

Нарны зам – 24% хүртэл

Энхтайваны өргөн чөлөө– 8% хүртэл

Яармагийн зам – 12% хүртэл

Олимпын гудамж – 13% хүртэл

Наадамчдын өргөн чөлөө- 32% хүртэл

Чингисийн өргөн чөлөө - 32% хүртэл

Их Монгол Улсын гудамж - 11% хүртэл

Нарны гүүр – 7% хүртэл тус тус ачаалал буурах тооцоо гарчээ.

legacy:_shariljjj/1/11/gdfgdgd.jpg

Редакцын бус материал

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Усгүй амьдарсанаас түгжрэлтэй амьдарсан нь дээр туул гоо бол бидний ундны усны эх үүсвэр гэсэн шүү дээ

  • З
    Зочин

    Найзуудаа, замаа сайн хийвэл түгжрэлд гарцаа байхгүй нөлөөлөх байх, мэдээж хэрэг. Харин, би бол дорх асуудлаас болоод эсэргүүцэж байгаа. Та бүхэн уншиж үзээд, нээрэн тийм байна гэж бодогдвол саналаа хэлээрэй 1. Нямбаатар багийнхан ганц уулзвар ч янзалж дуусгаагүй, Сэлбэ ийн голыг ширгээж байгаа баг тэрнээсээ 100 дахин том ажил хийж амжуулна гэдэг биелэхгүй шүү 2. China Hyway гэдэг компани нь тэндэрийн зорилгоор байгуулсан үл бүтэх компани гэдгийг сэтгүүлчид олж мэдээд, зарласан 3. Байгаль орчны үнэлгээгээ хуурамчаар үйлдсэн, хүмүүсийн гарын үсгийн дууриалгасан 4. Зөвшөөрлөө наадмын өмнө, маш хулхины аргаар УИХ-аас авсан 5. ОЭ талынхан энэ төслийг явуулахыг улайран дэмжиж байгаа нь Но-той санагдаж байгаа.

  • З
    Зочин

    Түгжрэлд огт нөлөөгүй зам туулын дагуу биш гатлах босоо зам илүү хэрэгтэй бгааг мэдсээр байж мөнгө идэх гээд бноо

  • З
    зочин

    Түгжрэл буурна.

  • Б
    Боль

    Туул гол сүйтгэнэ дээ хайран гол. Өөр газраар замаа хийгээд өг л дөө .

  • O
    ork nyambaatart

    tugjrel hudlaa shaahaa bolio, ,mashinaa unahgui niitiin teevert shiljij bj tugjrel buurdag bolohoos, zam guur bariad buurna gej bhgui, Nyambaatar hiij bgaa hulgaigaa tugjrel buurna gej nerleed bh shig bn, manaihan shig ajildaa mashinaaraa yavdag uls hezeech tugjrel buurahgui ee