Баянгол дүүргийн 12-р хороонд нийтийн эзэмшлийг чөлөөлөх ажил эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:tsanjidphoto/1.jpg

Баянгол дүүргийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу дүүргийн 12-р хороо, 25-р байрны хойд тал, 51, 28-р байрны баруун талын 11 тоосгон гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн 796м.кв талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ.

Уг чөлөөлсөн талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх гэнэ. Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд нийт 18 байршилд 240 орчим тоосгон гарааш буулган нийтийн эзэмшил газар чөлөөлөх бөгөөд чөлөөлсөн байршлуудад иргэд, оршин суугчдадаа зориулсан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр болжээ.

legacy:tsanjidphoto/2.jpg legacy:tsanjidphoto/4.jpg legacy:tsanjidphoto/3.jpg