Стефен Карри 35 оноо авч Клипперс багийг мулталлаа

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/901a69a834f448bbbd1d7123fc9b670757.jpg

NBA Play-In шатанд Лос Анжелес Клипперс, Голден Стэйт Уарриорс учраа таарсан. Хожсон нь 8-р байрын төлөө өрсөлдөх эрхийг авч хожигдсон нь улирлаа дуусгах тоглолтод Стефен Карри тэргүүтэй Уарриорс 126:121 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр тэд плэй-офф шатанд 8-аар гарахын төлөө Финикс Санс багтай тоглохоор болж байна.

Уарриорс багаас Стефен Карри 35 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлэв. Түүний хувьд 7-н алсын зайн шидэлтээ амжилттай болгосон байна. Мөн энэ тоглолтод тус багийн хамгаалалтын гол тоглогч болох Дриймонд Грийн оролцож тоглолоо. Харин Клипперс багийн хувьд эхний гурван үеийг илүүрхэж тоглосон ч тоглолтын төгсгөлийг хийж чадалгүй ялагдал хүлээж улирлаа дуусгаж байна.