Азийн наадмын багийн ахлагчаар Х.Баттулгыг, олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Я. Содбаатарыг томилжээ

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
100
legacy:Olimpic games/olimpiin horoo/songog.jpg

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр хуралджээ. Хуралдаанаар “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь УИХ-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон. Энэ шийдвэр хэвээр үргэлжлэх аж. Харин Монголын талаас 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах нөхцөл байдлыг харгалзан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х.Баттулгыг багийн ахлагчаар нэмж томилсон байна.

Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я. Содбаатарыг томилжээ.
Тус хурлаас дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:

1. МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав.

2. Олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв.

3. МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар шийдвэрлэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Содбаатар гэж хөгтэй ухна бас л энд үү

  • О
    одбаатар .

    Баттулга гишүүнийг дэмжиж байна. Харин Содбаатар...

  • З
    Зочин

    Баттулга ерөнхийлөгчийг олимпын багийн ахлагчаар томилсон бол ахиад алт, мөнгө авчирах магадлалтай.Учир нь олимпын анхны алтан, мөнгөн медаль авчирахад Баттулга ерөнхийлөгч ахлагч байж сайн ажилласныг ард түмэн мэднэ.

  • З
    Зочин

    Мэргэжлийн хүмүүсийг нь ахлуулж явуулаач.Хулгайч нар.хулгайч нараа л дэмжээд явдаг.Тархинд нь хам хэрэгтнүүд болж нэгнээ матчихгээд.Новшийн хулгайч нар.

  • З
    Зочин

    Хуралдаа суухгүй гишүүний ажлаа хийхгүй энэ Женко одоо гишүүнээ болчихмоор юм.

  • М
    монголиргэн

    энэ хэдэн жонхуугаас салаач сдха гэж . малнууд ааа

  • И
    ИРГЭН

    Содбаатар ч мэдэхгүй дээ! Хүн ер нь чаддаг юмандаа сарвайж байвал зүгээр харагддаг!!!

  • З
    Зочин

    Медаль аваад ирэхийн цагт долоогоод ундаг шүү

  • З
    Зочин

    Эсгий хийх газар нохой хэрэггүй

  • З
    Зочин

    Зайлж далд ор бузар хулгайчуудаа