Монгол Улсын шигшээ баг алтан медалийн төлөө шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
10
legacy:2026/04/674587996_960368350066472_856554634989953027_n.jpg

Жүдо бөхийн ААШТ-ийн багийн барилдаанууд үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрог буюу хэсгийн аваргын төлөө Киргизстаны багийг 4:2 харьцаатайгаар ялж Д хэсгийн аварга болсон.

Тэгвэл үүний дараа Узбекистаны багийг 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө шалгараад байна.

Тодруулбал, МУГТ Л.Энхрийлэн, Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, Улаанбаатар их дуулгын аварга О.Уранбаяр нар ялалт авч ялалтын харьцаа 3:3 тэнцэж, жин сугалахад -70кг таарч нэмэлт барилдаанд МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөгчөө 30 секундэд цэвэр ялж финалд шалгарав. Алтан медалийн төлөө Казахстаны шигшээ багтай 16:00 цагаас барилдана.