Улаанбаатар хотын циркийн өдрүүд төв талбайд болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/04/oboyboyboyb1.jpg

Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно.

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбайд тоглолтоо толилуулна.

Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй тоглоно.