“Хасын Хүлэгүүд“, “Сэлэнгэ Бодонс“ багийн цувралын 5 дахь тоглолт өнөөдөр болно

Спорт
OtgonbayarSУнших: 1 мин
00
legacy:hash-erdene ez/huleg.jpg

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолтууд үргэлжилж байна. Финалд “Хасын хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багууд үлдсэн бөгөөд 3:1 харьцаатай яваа. Тоглолт өнөөдөр 19:10 цагт М банк аренад болно. Хэрэв өнөөдөр Хасын Хүлэгүүд хожвол Үндэсний дээд лигийн аваргаар тодорно. Харин хожигдвол цуврал 3:2 харьцаагаар үргэлжлэх юм. Хүлэгүүд аварга болоход ганцхан хожил дутуу бол “Сэлэнгэ бодонс”-т гурав дараалсан хожил хэрэгтэй.

“Хасын хүлэгүүд” баг финалын тоглолтын дундуур Азийн “Аваргуудын лиг”-ийн тоглолтод оролцож байгаа. Энэ долоо хоногт Тайваний хоёр багтай тоглож хожигдол хүлээгээд буй. Хариу тоглолтууд ирэх сард Монголд болох хуваартай байна.