Өнөөдөр 14.00 цагт Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг хэлэлцэнэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:dadlg usuhuu/usuhbayr.jpg

Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс өнөөдөр хоёр асуудлаар хуралдаж буй. Өглөө 08.30 цагаас сумын заан Э. Гантөмөрийн өргөдөлтэй допингийн маргааныг хэлэлцэж, гурван гэрч дуудахаар болсон тул дөрөвдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулаад байна.

Харин 14.00 цагт 2025 оны улсын наадмын үзүүр бөх Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэнэ. Хуралдааныг Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын албан ёсны фейсбүүк хаягаар шууд дамжуулна.