МУГТ Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/04/1/480016936_615383207790234_7615861827084994887_n.jpg

МУГТ Э.Цэндбаатар "WBC" бүсний төлөөх чухал тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ. Түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 19 тулалдахдаа 18 ялж, ганцхан ялагдал хүлээсэн Барбадос Улсын тамирчин Cobia Breedy юм.

Харин МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэн дээр 14 тулаан хийхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 14 ялалтынхаа зургаад нь KO буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан юм.