ДУШАНБЕ ИХ ДУУЛГА: МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар өнөөдөр дэвжээнд гарна

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/05/NewFolder/683835476_1603334908404704_6055782070492862378_n.jpg

Тажикистан Улсын Душанбе хотод эхэлсэн энэ жилийн 4 дэх их дуулга “Душанбе их дуулга”-д шигшээ багийн тамирчид Ж.Анударь -48кг алтан медаль, Т.Ариунзаяа -57кг мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52кг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чанараар 2 дугаар байранд жагсаж байна. Өнөөдөр -63кг, -70кг, -73кг, -81кг-р барилдаан үргэлжлэн явагдана. Хэсгийн барилдаан 15.00 цагаас эхэлнэ.

-63кг МУГТ Л.Энхрийлэн, Б.Ганхайч

-70кг У.Анужин

-73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр

-81кг Б.Шинэтулга нар дэвжээнд гарна.