МУГТ Э.Цэндбаатар дэлхийн чансааны TOP-15-д эрэмбэлэгджээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/492073851_557970203997855_8962399376766690203_n.jpg

Мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг World Boxing Council (WBO) тавдугаар сарын шинэ чансаагаа танилцууллаа.

МУГТ Э.Цэндбаатар 2026.05.06-ны өдрийн байдлаар мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight ( 58.967 кг/ 130LB) дэлхийн чансааны TOP-15-д эрэмблэгджээ. Ингэснээр албан ёсоор аваргын бүс горилогч болж байна.

Мэргэжлийн бокст дэлхийн чансаа хамгийн чухал бөгөөд том холбоодын чансаанд тодорхой байр эзэлж эхлэхээр боксчдын боломж нэмэгддэг. Тодруулж хэлбэл, Top 15-д орвол албан ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхийн бүсэд орж эхэлдэг бөгөөд том холбоодын бүсийн аваргын тулаан, телевизийн боломжууд нэмэгддэг аж.