“Номин“, “М-Март“, “Миний дэлгүүр“ сүлжээний 81 салбараар нөөцийн мах худалдаалж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
60
legacy:nootsiin mah/noots.png

“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулжээ. Өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдөрт нийт 26 тонн мах борлуулсан байна.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдөр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан. Өчигдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлэх зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Өнөөдрийн байдлаар “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах худалдаалж байгаа аж.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/05/27

    Энэ дэлгүүрүүдээр орсон ямар ч мах ирээгүй гэсэндээ

  • Н
    Нэргүй2026/05/22

    Багшийн дээдийн М Март байхгүй ирээгүй гэж б. На шүү дээ. Худалч.

  • З
    Зочин2026/05/22

    Зарах нөөцийн мах байхгүй гэсэн. Ер сайд аа иргэдийг хуурч худлаа ярихаа боль. Сүлжээ дэлгүүрүүдэд байхгүй байна.

  • З
    Зочин2026/05/22

    Нөөцийн махнаас шаглана.

  • З
    Зочин2026/05/22

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин2026/05/21

    өчигдөр 5сарын 20нд жуковын талбайд нөөцийн махыг 14 цаг хүртэл зараад л болисон шүү. Өчнөөн хүний цаг завыг хий дэмий үрж оочерлуулаад хяаяд явсан шүү. Мөн 5 сарын 20 нд миний дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн мах ирээгүй шүү. Битгий худлаа мэдээлэл хийж бай. Тэгээд ч ер нь зарах нөөцийн мах байхгүй юм бишүү. Худлаа ард түмнийг бүү хуур. Наад нөөцийн мах бэлтгэх ёстой компаниуд чинь махаа бэлтгээгүй юм шиг бна лээ. Зарах мах байхгүй байж худлаа хүмүүсийг хуураад байх юмаа