2028 оны олимпын эрхийн оноо олгох Жүдо бөхийн эхний тэмцээн Улаанбаатарт эхэллээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:2026/06/bolor.jpg

“Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жин дэх барилдаанууд явагдана.

Урьдчилсан шатны барилдаанууд 9:30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

Энэ сарын 19-21-ний өдрүүдээр Улаанбаатар хот AIC Степпе Аренад болох тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 улсын 454 тамирчин, 14 жинд хүч сорино. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байгаа юм. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлжээ.