“The MongolZ” баг 1.15 сая долларын шагналын сантай BLAST Bounty-д уригджээ

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/NewFolder/NewFolder/yq8k0e_GchoqpX6aEKRq1XZGb7zRB_1__x974.jpg

The MongolZ багийн дараагийн тэмцээний тов гарчээ. Тэд ирэх 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах Counter-Strike 2-ын BLAST Bounty Summer 2026 тэмцээнд албан ёсоор урилга хүлээн авч, дэлхийн шилдэг багуудын эсрэг хүч үзэхээр болсон байна.

Тэмцээнд, дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөхөөс 28 нь Valve-ийн бүсийн чансаагаар (VRS) шууд уригдсан бол үлдсэн 4 баг нь тусгай урилгаар (Wildcard) орж ирж байгаа юм.

Урьдчилсан шат (7 дугаар сарын 21-26): Нийт 32 баг Онлайн (Европ) форматаар, шууд хасагдах (Single Elimination Bo3) зарчмаар хоорондоо тоглоно.

Үндсэн шат (7 дугаар сарын 26 - 8 дугаар сарын 2): Онлайн шатнаас шалгарсан шилдэг 8 баг Мальт улсын Аттард дахь BLAST Arena студийг зорьж, LAN форматаар аваргын төлөө өрсөлдөнө.