С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана

Спорт
Darisuren
DarisurenУнших: 1 мин 11 сек
200
legacy:шижирээ.jpg

Өнөө жилийн баяр наадмаар 1024 бөхийг гурван өдрийн турш барилдуулахаар шийдвэрлэсэн тухай Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлсэн. Тэгвэл Спортын тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийлэхдээ “Нар гудайтал үзнэ гэж хэллэг үндэсний бөхөд байдаг юм даа. 1024 бөх 2 өдөрт барилдаад болоод байдаг юмыг 3 өдөр рүү шилжүүлэхээр найраа тун нарийн явагдана аа. Оройжингоо шөнөжингөө нутаг нутгийн фракц бөхчүүд хоорондоо ярина, уулзана.

11-нд 3,4-ийн давааг дуусгаад 12-нд тавын даваа эхлүүлнэ гэвэл найрааг утгаар нь тухтай гэгч нь хийнэ шүү дээ, зөвхөн тавын даваа биш 6, 7, 8-ын даваануудын зохиолыг ч хангалттай зурчихна. Түрүү үзүүр хүртэл зурчихаж мэднэ шүү.

Жүжиг үзээд хууртагдаад баясмаар аядаад байж байх нь дээ. Найраа хавтгайраад удсан, гар амар давдаг учраас 1024-ийг 2 өдөрт байлгах нь зөв.

Найрааг дэмжсэн ийм шийдвэр гаргаж болохгүй. Үндэсний бөхийн холбоо нь эсэргүүцэж дэмжихгүй байх ёстой шүү дээ. Найрааг багасгахын тулд дөрвийн даваа дуусаад тавын давааг шууд эхлүүл гэж олон жил ярьдаг, шууд ам авхуулдаг болсон бол залгаад цагаа хэмнээд шууд тавын давааны барилдаанаа эхлүүл л дээ.

9 хөлт цагаан туг нь наадмын хуулиараа 7 сарын 11-нд цэнгэлдэхэд орж ирнэ, 10-нд бөхийг эхлүүлбэл бөхчүүд нь 9 хөлт цагаан тугаа тойрохгүй нь, ингэж болохгүй ээ. 5 жилд 1 удаа 1024 барилдуулах шийдвэрээ үргэлжлүүлж байгаа бол наадмын хуулийн цоорхойнуудыг засах ёстой шүү, энэ асуудлаар тусад нь бичье” гэжээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 сар өмнө

    Энэ нэг юм тэр жүдогоо тайлбарлаад худлаа сагсалзаад хашгираад байж байна биз.Тэртээ тэргүй найраа байдаг нь үнэн.Тэр найраа нь 2адөр 3 өдөр барилдсанаасаа болдог юм биш ,наадмаас өмнө шийдэгдчихдэг юм .

  • З
    Зочин3 сар өмнө

    Бөхийн зүтгэлтэн гэх хүмүүс хүртэл ингэж найраа байх ёстой юм шиг ярьж байхаар найраа чинь улам л цэцэглэнэ

  • З
    Зочин3 сар өмнө

    Энэ хүүхэд хорны нэг хэсэг

  • З
    Зочин3 сар өмнө

    Энэ бацаан одоо мэддэг юмаа л ярь

  • З
    Зочин3 сар өмнө

    Тэр туг нь хаачцын?

  • З
    Зочин3 сар өмнө

    Яаааг үнэн. Сугалаа сугалуулаад, тэгээд чаддаг нь хаяад хаяд явна даа, чаддаггүй өөхнүүд нь тэгээд гараад гараад явчина

  • З
    Зочин3 сар өмнө

    Самарсайхан мэтийн дуракууд дуртай цагтаа төрийн их баяр наадмын хуулийг дураараа өөрчилж сольж байдаг хэн бэ одоо, ёс ёмбогор, төр төмбөгөр байвал дээр шүү зүгээр

  • O
    oko f j jfgk jkĵ kkm3 сар өмнө

    Kk4kc,o9. 4 ,d,p 3lx

  • Т
    Тахар3 сар өмнө

    Богино хугацаанд найрах, урт хугацаанд найрах ямар ялгаа байнаа, найрааг арилгаж чадаагүй л бол ялгаа бхгүй.

  • З
    Зочин3 сар өмнө

    Ам авах гэдгээ больчихвол найраа байхгүй болно шүү дээ. Ядах юмгүй.

  • З
    Зочин3 сар өмнө

    Km8Ээжийгээ оршуулаад яг долоо хоногийн дараа би түүнээс дуудлага авсан... Би ээжийгээ Алтан-Өлгийд нутаглуулаад яг долоо хонож байлаа. Гэтэл гарт байсан утас минь чичирч, дэлгэцэн дээр нь "ЭЭЖ" гэсэн дөрвөн үсэг тодрон анивчихыг харах үед миний зүрх цээжин дотроо зогсох шиг болсон. Нас барсан хүний хувцас, хэрэглэлийг шатаадаг байхад энэ дуудлага хаанаас ирэв ээ? Гэвч энэ дуудлага газар доороос биш, амьд хүний тамлалаас ирсэн гэдгийг би тэгэхэд яахин мэдэх билээ. Ээж минь элэгний хорт хавдартай хоёр жил гаруй тэмцсэн. Эцсийн саруудад өвчин нь бүх биеэр нь тархаж, өдөр бүр улам дордсоор байлаа. Өнгөрсөн мягмар гарагийн үүрээр би эмнэлгийн орны хажууд нь сууж байсан. Мониторын хэмнэл удааширч, амьсгал нь тасалдаж эхэлсэн. Эмч нар орж ирээд хэсэг ажилласны дараа толгой сэгсэрсэн. Тэр мөчийг би өөрийн нүдээр харсан. Нас баралтын гэрчилгээ гарсан. Шарилыг моорогт шилжүүлсэн. Алтан-Өлгийн салхитай толгод дээр бид ээжийгээ нутаглуулсан. Байшин дүүрэн хүний хөл хөдөлгөөн, хамаатан садны уй

  • Г
    Ганаа3 сар өмнө

    ЭНЭ НЭГ ИХ МЭДЭГЧ БАЙНАА ТАЙЛБАРАА ХИЙГЭЭД Л ЯВЖ БАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАР НЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА БҮРТГҮҮЛЭЭД Л БАРИЛДАНА БИЗ ОЛОН ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ БАНДИА

  • B
    Basca Feiza3 сар өмнө

    сайн байцгаана уу. Нямтайширын Номтойбаяр гэх хүний, энэ нэг шадар сайдын, УИХ-ын гишүүний ТЭНЭГИЙГ НЬ УЛАМ БҮР гайхаад л, гайхашраад л сууж байнадаа. "9 ЦАГААН ТУГГҮЙГЭЭР ТӨРИЙН НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ЭХИЙГ; НЭГИЙН ДАВААГ; *эхлүүлнэ* ГЭДЭГ УХААНД НЬ УХНА ҮХСЭН, УСАН ТЭНЭГИЙН ТОЛГОЙД Л ОРНУУ ГЭХЭЭС, МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙД ОРОХГҮЙДЭЭ ГЭЖ. ЖИЧ: *дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүйн ҮЛГЭРЭЭР* ЧУХАМ ХУВИЙН НЬ, ӨӨРИЙН НЬ АШИГ СОНИРХОЛ; БИЙ БУЙ БАЙДАГ БОЛООД Л ТӨР РҮҮ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БИЙ БУЙ БАЙДАГ хэмээн үздэг. ТҮҮНЭЭС БИШ, *энэ хүнд ТӨРИЙН УХААН, ТӨРИЙН ХАР ХҮН БИЙ БУЙ БАЙХ* ГЭДЭГТ ЮУ Ч, ТҮЙ Ч БАЙХГҮЙ ХҮН ГЭЖ.

  • З
    Зочин3 сар өмнө

    Улсын наадмын Түрүү бөх найраагаар тодордог болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Эхлэлийг нь Увсынхан тэрбум тэрбумаар нь цацаж байгаад Батсуурийгаа дархан болгоод авав. Оюунболдыг хор найруулж байгаад цолыг нь булааж авав. Дараа нь Хүдэрбулгад нүхтэд 1 тэрбум 500 саяын хаусны түлхүүр өгөөд дархан болов. Үүнээс санаа авсан Золбоо Батмагнай 2 MSC-н хөлд сууж мөнгө босгоод Батмагайг найрааны арслан болгоод шалны алчуур шиг хог болгоод авав.Ноднингийн наадмаар улсын наадмын түрүү бөхийг найруулж болдог гэдгийг бүгд харлаа

  • Х
    Ха Ха3 сар өмнө

    Найраа байдаг гэдгийг бүүр батлаад өгчихлөө. Ийм заваан, бохирдож буртаглагдсан бөхийг ҮНДЭСНИЙ гэж нэрлэе ч гэсэн бахархал төрөхгүй, харин дур гутлаа байна. Монголд цэвэр, ариун, үнэн шударга юм гэж бнуу. Эрийн 3 наадам биш, эргэлзүүлсэн, түмэн бузар, булхай л болж дээ. Одоохондоо сур харваа нь л арай гайгүй байгаа юм даг уу даа.

  • З
    Зочин3 сар өмнө

    Номт бөх мэдэхгүй. Өчнөөн олон жил 2 өдөрт барилдаал болоол байсан. Дураараа шаах юмаа

  • З
    Зочин3 сар өмнө

    2 өдөр барилдсан нь зөв

  • З
    Зочин3 сар өмнө

    Барилдаандаа төвлөрдөггүй ийм завтай юм уу

  • З
    Зочин3 сар өмнө

    Ойлгосонгүй, тэртэй тэргүй найраа байдаг нь тодорхой юм байна. Нэг хоногийн ялгаа юу байдаг юм. Солиорох юм.

  • З
    зочин3 сар өмнө

    Амьдрал шүү дээ гурван өдөр барилдсан нь дээр найраагүй явдаг юм хаана ч байхгүй ялангуяа хүн цөөтэй монголчууд. дэмий юм ярих юм.