Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын гишүүн, ТӨК-ийн захирал, аль нэг намын дарга байж болохгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
MPA PHOTO 2026-11-100-62881.webp

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 мэдээллийн цагаа хийлээ. Өнөөдрийн мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч буйтай холбогдуулан УИХ-ын дарга түүний үүргийг гүйцэтгэх талаар зарим шаардлагыг тавилаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхийлөгчийн институтыг ТЭХИЙН ЗОГСООЛ болгох ёстой. Ерөнхийлөгчөөс доошоо албан тушаалын шунал байж болохгүй. Албан тушаалын шуналаас болж эрх мэдэлтэй байхдаа ДАРАНГУЙЛАГЧ, эрх мэдлээсээ буугаад ХУЛГАЙЧ болдог жишиг тогтсон.

Ерөнхийлөгч болсон хүн бүр эргэж намаа самардаг. Намаа буцааж авах гэсэн үзэгдэл МАН-д ч, АН-д ч байсан" гэлээ.