ЧУУЛГАН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өнөөдөр 14.00 цагаас эцэслэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, Х.Нямбаатарын дэлгэсэн "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон. Мөн хөрөнгө орлогоо нотлох шаардлага үүссэн юм. Тэрбээр УИХ-ын даргад чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор хүргүүлсэн бөгөөд өчигдөр /11.18/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 77.8 хувийн саналаар дэмжигдсэн.
Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэн эцэслэх юм.
Дашрамд, дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх бөгөөд дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж дараагийн Ерөнхийлөгчийг сонгоно. Сонгуулийн товыг ирэх 12-р сарын 20-ны дотор гаргах хүлээлттэй байгаа юм.


