С.Баярцогт: АН ирэх сонгуулиудад ялалт байгуулахын төлөө эв нэгдэлтэй, хариуцлагатай ажиллах ёстой

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулах нь намын гишүүд, дэмжигчдийн хүсэл зориг төдийгүй Монголын ардчиллыг хамгаалах, улс орны ирээдүйг зөв замд нь хөтлөх ард түмний захиалга юм. Улс төрийн үйл явц, нөхцөл байдлаас үл хамааран Ардчилсан нам ирэх сонгуулиудад ялалт байгуулахын төлөө нэгдэж,эв нэгдэлтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Учир нь Ардчилсан нам сонгуульд ялагдвал Монгол Улс нэр төдий ардчилсан тогтолцоотой боловч бодит байдал дээр нэг намын давамгайлал тогтсон улс болох эрсдэлтэй. “Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч гэсэн ялзарна” гэдэгчлэн МАН гурван удаа дараалан сонгуульд ялснаар төрийн эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрч, өнөөдөр төрийн тогтолцооны дотоод ялзрал, хариуцлагагүй байдлаар илэрч байгааг бид харж байна. Иймээс Ардчилсан намын өмнө зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус, улс төрийн бодит хяналт, тэнцвэрийг сэргээж, олон намын тогтолцоо, ардчилсан засаглалыг бэхжүүлэх түүхэн үүрэг хүлээгдэж байна” хэмээн онцлов.


.webp)