О.Цогтгэрэл: С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс эхлэн УИХ-ын чуулганыг удирдахгүй байх ёстой
00

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 мэдээллийн цагаа хийлээ. Өнөөдрийн мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч буйтай холбогдуулан УИХ-ын дарга түүний үүргийг гүйцэтгэх талаар зарим шаардлагыг тавилаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан хүн 6 жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашдаггүй байх зэрэг хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай байна.
Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах хүн улс төрийн намаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх гэж байна" гэв.


