Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг УИХ өнөөдөр чөлөөлж чадах уу

УИХ-ын дарга С.Бямбацогт банк бус санхүүгийн байгууллага, цахим зээлийн аппликейшнуудын зээлийн хүүг бууруулах зургаан сарын хугацаатай үүргийг СЗХ-нд өгч, улмаар үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэлээр СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шахаж эхэлсэн. Холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Харин одоогоос хоёр долоо хоногийн өмнө чуулганаар чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч олонхын санал аваагүй тул Т.Жамбаажамц ажилдаа үлдсэн. Тэгвэл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулж 63.6 хувийн саналаар дэмжсэн тул өнөөдөр чуулганаар эцэслэхээр болсон юм.
Сануулахад, Т.Жамбаажамц нь 2025 оны нэгдүгээр сард Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед томилогдож байсан буюу нэг жил 10 сар ажиллаж байгаа.


