Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
00

Монгол Улсын Даян аварга Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд улсын цолтой бөхчүүд тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос улсын заан Д.Алтанцоож түрүүлж, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэлээ.
Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх зургаан сая төгрөгийн бай шагнал хүртлээ. Улсын заан Д.Алтанцоож түрүүлж түрүү бөхийн шагнал 10 сая төгрөгийн эзэн боллоо.


