УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өчигдөр /2024.10.02/ гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно" гэжээ.
Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улс төржилтийг зогсооно. Ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ" гэдгийг онцлов.