Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чойбалсан хотод баригдсан 50 МВт-ын шинэ ДЦС ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “ДБЭХС” ТӨХК ачааллаа даахгүйд хүрээд бөгөөд Сүхбаатар амйгийн эрчим хүчний хэрэглээг төвийн эрчим хүчнээс авч хэрэглэж байсан юм.

Түүнчлэн 2015 оноос Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд шилжүүлсэн ч оргил ачааллын үед 38.6 МВт-д хүрч, эрчим хүчний өсөлтийг тогтвортой хангаж чадахгүй болсон байдаг билээ.

Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд 2013 онд байгуулсан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Чойбалсан хотын ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр "ТВЕА" компанитай гэрээ байгуулан ажиллаж байдаг бөгөөд барилгын ажил дуусч өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байгаа аж.

Дээрх станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэж, төвийн бүсийн эрчим хүчний системээс авч байгаа Сүхбаатар аймгийн 15-16 мВт-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээг Дорнод бүсийн эрчим хүчний системээс хангаж нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөхөөс гадна орон нутагт 130 орчим байнгын ажлын байх шинээр нэмэгдэхээр тооцоолжээ.

ХЭҮК: Цагдаагийн байгууллагаас гаргасан Н.Номтойбаяртай холбоотой мэдээлэл зөрүүтэй нь тогтоогдсон
ХЭҮК: Цагдаагийн байгууллагаас гаргасан Н.Номтойбаяртай холбоотой мэдээлэл зөрүүтэй нь тогтоогдсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд