Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Степпа Арена ордонд Улаанбаатар Баяр хөөрийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хоёр өдрийн наадамд нийт 17350 хүн оролцлоо. Наадмын үеэр шагналт алдартай хамтлаг, дуучдын тоглолт болсон ба Монголын ахуй соёлыг харуулсан үзүүлбэр үзүүлж, Бурханы хайрын тухай илтгэл тавигдлаа.
''Таны сэтгэл зүрх шаналж байна уу? Таны сэтгэл хоосон байна уу? Таны амьдрал үргүй хоосон өнгөрсөн юм шиг санагдаж байна уу? Та Есүст итгэмээр байна уу? Есүс Христ бол Бурханд хүрэх цорын ганц зам. Тэр танд хэрэгтэй'' гэж БГСМХ-ы ерөнхийлөгч, Доктор Франклин Грейам илтгэлийнхээ үеэр онцлон ярив.
Энэ бол түүхэн үйл явдал- Монголын түүхэнд анх удаа буюу Улаанбаатар хотын 260 гаруй цуглаан хамтдаа цуглаж, Есүс Христийн сайнмэдээг тунхаглаж байна. Энэ арга хэмжээг БГСМХ-той хамтран хийхээр Монгол чуулганы ахлагч, пасторууд 20 гаруй жилийн өмнөөс залбирч эхэлжээ.
Уг наадамтай холбоотой өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү.
БГСМХ-ы ерөнхийлөгч, Доктор Франклин Грейамын ярилцлагыг энд дарж уншина уу.