Chinggis Warriors баг Major-ийг өндөрлүүлж, The MongolZ баг stage-2-т тоглоно

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
HWmHKI-aUAAMR0L.webp

Монголын CS2-ын Chinggis Warriors баг “PGL Singapore Major 2026” тэмцээний эхний шатанд 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа. Харин The MongolZ баг маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд хоёрдугаар шатны тоглолтоо эхлүүлнэ.

Chinggis Warriors баг хасагдах эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтод АНУ-ын Wildcard багтай учраа таарч, 1:2-ын харьцаатай ялагдсан юм. Тэд Dust2 мап дээр 7:13-аар хожигдсон ч Cache мап дээр 13:11-ээр ялалт байгуулж, шийдвэрлэх Nuke мапд тоглосон. Улмаар нэмэлт үе хүртэл үргэлжилсэн тоглолтод ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлэв.

Тус баг эхний тоглолтод 100 Thieves багт 0:1-ээр, хоёр дахь тоглолтод HEROIC багт мөн 0:1-ээр ялагдсан. Харин гурав дахь тоглолтод s1mple тэргүүтэй BC.Game багийг 2:1-ээр буулган авч, тэмцээнд үлдэх боломжоо хадгалсан ч сүүлийн тоглолтод Wildcard-д ялагдсанаар 1-3 гэсэн үзүүлэлттэй тэмцээнээ дуусгалаа.

Харин The MongolZ баг тэмцээний хоёрдугаар шат буюу Stage 2-оос өрсөлдөж эхэлнэ. Тус шатанд нийт 16 баг өрсөлдөх бөгөөд гурван хожил авсан найман баг дараагийн шатанд шалгарах юм.