"Төрийн нууц уу, хулгайн нууц уу" сэдвээр АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
00

14 хоног тутмын баасан гарагт УИХ-ын чуулганы асуулгын цагаар Ардчилсан намын бүлгийн гишүүд тодорхой сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцдэг билээ.
Энэ удаад "Төрийн нууц уу, хулгайн нууц уу" сэдвээр мэтгэлцээн өрнөх гэж байна. Мэтгэлцээн өнөөдөр 14.00 цагаас эхлэх чуулганы үдээс хойш хуралдаанаар явагдах бөгөөд АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ц.Баатархүү, Ө.Шижир, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар оролцох юм.


