АТГ: “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нь хүний биед хортой бодис агуулсан барьцалдуулагчийг БНХАУ-ын компаниас 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, 1 тэрбум төгрөгийн давуу байдал үүсгэсэн нь тогтоогдсон

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
MPA PHOTO-2019-10-0207.webp

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг "Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэх үндэслэлээр өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнийг АТГ болон холбогдох хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Тодруулбал, С.Даваасүрэн нь БНХАУ-ын аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөгөөр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч худалдан авахаар урьдчилсан гэрээ байгуулж улмаар өөртөө болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал үүсгэх гэж байсныг АТГ таслан зогсоосон байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нь хүний биед хортой бодис агуулсан барьцалдуулагчийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан БНХАУ-ын компаниас 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, 1 тэрбум төгрөгийн давуу байдал үүсгэсэн нь тогтоогдсон.

Шаардлагатай тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг хүргүүлнэ" гэлээ.