С.Цэнгүүн: 700 мянган төгрөгийн татварын өртэй компанийн дансыг хаачихдаг хэр нь авсан татвараараа юу хийснээ харуулахгүй гэдэг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн 2026.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуулт асуух хугацаа 90 минут/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "700 мянган төгрөгийн татварын өртэй компанийн дансыг хаачихдаг хэр нь авсан татвараараа юу хийснээ харуулахгүй гэдэг. Гэтэл татвар төлөгч нар чинь энэ мөнгийг олохын тулд гэр бүл, үр хүүхдээсээ холдож байж, цуглуулж байгаа шүү дээ. Төр нь татвар төлөгч нараас мөнгө авахдаа яаж дарамталдаг билээ дээ. Түүн шигээ төр өөрөө авснаа ил тод тайлагнадаг байх хэрэгтэй" гэв.



