ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлөхийг 63.6 хувиар дэмжлээ
10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж санал хураалаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр УИХ-ын чуулганд танилцуулахаар болов. Сануулахад, хоёр долоо хоногийн өмнө дээрх асуудлыг хэлэлцэж, ЭЗБХ дэмжсэн ч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй тул УИХ-ын дарга асуудлыг дахин хэлэлцүүлэхээр болсон юм.


