“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1 их наяд төгрөгийн ногдол ашгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ
00

“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ бол уул уурхайн салбараас бий болсон орлогыг улс орны хөгжил, иргэдийн амьдралд чиглүүлэх нэгэн чухал шийдвэр юм. Төрийн өмчит уул уурхайн компаниуд 2026 онд улсын төсөв болон Үндэсний баялгийн санд нийт ₮1.5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдлийн зарим компани төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.
Байгалийн баялгийн үр өгөөжийг зөв удирдаж, хуримтлуулж чадвал өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжлийн баталгаа болно гэж үзжээ.


