Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
_M1A0319.webp

2022 оноос хойш Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Шведээс эх оронд нь авчирч хойшлуулашгүйгээр Хорих 461-р ангид нэг сарын хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар иргэн Д.Отгонтуяа цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Сануулахад, Г.Ган-Очир нь сонгуулийн санал хураах "ХАР МАШИН"-тай холбоотойгоор СЕХ-ны нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Швед улс руу оргон зайлсан байдаг.