Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг маргааш хэлэлцэнэ
00

Маргааш УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо 14.00 цагаас хамтран хуралдана. Хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг /Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай/ хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт дээрх өргөдлийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан.


