Малайз Улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд 3398 хүн нэгдээд байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5271.webp

2006 онд Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардаж буй “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 3398 хүн гарын үсэг зуржээ.

Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амиа алдсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт тус улсын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн юм. Гэвч уг хэргийг захиалсан байж болзошгүй этгээдийг тогтоох, хэргийн бүх нөхцөл байдлыг бүрэн ил болгох асуудал өнөөг хүртэл анхаарлын төвд хэвээр байна.

Хэргийн 20 жилийн ойг тохиолдуулан Монголын талаас Малайзын Засгийн газарт албан шаардлага хүргүүлж, талийгаачийн гэр бүлд шударга ёсыг эдлүүлэх, хэргийг бүрэн шалгах, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ.

Үүний зэрэгцээ олон улсын цахим өргөдөл эхлүүлж, Ш.Алтантуяагийн нэр төр, эрх ашгийг хамгаалах, хэргийн үнэнийг тогтоохыг уриалж байгаа юм.

Иргэд цахим өргөдөлд дараах холбоосоор нэгдэж болно.

https://www.change.org/p/justice-for-altantuya-shaariibuu