Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах өргөдлийг байнгын хороо хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4899.webp

Иргэн Б.Болдбаатар энэхүү өргөдлийг аравдугаар сарын 2-нд санаачилж, улмаар санал өгсөн иргэдийн тоо 100 мянга давсан тул УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах нөхцөл бүрдсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдээд, "Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. ЗГ хууль бус хөрөнгө хураах хуулиа яаралтай өргөн мэдүүл" гэж чиглэл өгсөн байдаг.