ОХУ 36 хүний амь нас хохирсны дараа хүрэн баавгайн тоо толгойг 30 хүртэл хувиар цөөрүүлэхээр болжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5269.webp

ОХУ-д энэ онд хүрэн баавгайн дайралтын улмаас 36 хүн амиа алдаж, 87 удаагийн халдлага бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч, агнуурын квот тогтоохоор болсон байна.

Тодруулбал, ОХУ-ын зарим бүс нутагт хүрэн баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг агнах дээд хязгаар тогтоожээ. Одоогоор тус улсад 308 мянга орчим хүрэн баавгай бий гэж тооцоолж байгаа аж.

Мөн энэ онд баавгай хүн рүү ойртсон, дайрсан зэрэгтэй холбоотойгоор иргэдээс 12 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Эх сурвалж: Reuters,