"Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-7qzuznm8-1.webp

Одоогоос 20 жилийн өмнө 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад тус улсын цагдаагийн алба хаагчийн гарт амиа алдсан. Тухайн цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөн нь тогтоогдоогүй тул түүний аав С.Шаарийбуу тэмцэж буй.

Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийлээ.