ТАНИЛЦ: Хэрэгт холбогдсон болон яллагдагчаар татагдаж, шүүхээс ял авсан НИТХ-ын төлөөлөгчид

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30

Нийслэлийн төсөв хэлэлцэхээс бусад үед олны анхаарлаас хол байдаг хэсэг бол НИТХ буюу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Нийт 45 суудалтайгаас 40-ийг нь МАН, тавыг нь АН-аас авсан. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж буй НИТХ-ын төлөөлөгчдөөс таван хүн өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдон шалгагдаж, нэг нь шүүхээс хорих ял сонсоод буй.

-Х.Нямбаатар "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан" үндэслэлээр яллагдагчаар татагдсан-

Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар сарын зам төслийн худалдан авах ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Тодруулбал, эхнэрийнхээ компанийн дансаар 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн мөнгө угаасан хэрэгтэй холбогдсон. Тэгвэл үүнээс гадна нийслэлд хэрэгжиж байсан томоохон төслүүдтэй холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татан АТГ-аас хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.