МҮБХ: Өнгөрсөн наадмаас хойш шөвгийн дөрвөн бөхийг Төрийн өндөрлөгүүдтэй гар барихын өмнө алчуур өгч, гарыг нь арчуулж байна
00

Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд шагналаа авахдаа Төрийн өндөрлөгүүдтэй гар барьдаг. Энэ үеэр гарыг нь ариутгаж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос "Энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд АРИУТГАЛЫН БОДИСООР ГАРЫГ АРЧУУЛЖ байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг" гэж мэдэгдлээ.


