Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна
00

Өнгөрсөн долоодугаар сарын 29-нд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнээс хойш дөрвөн сар гаруй хугацаанд тус аймаг Засаг даргагүй байгаа юм. Түүнийг малын гоц халдварт өвчний эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй буюу ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр огцруулсан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бейсен хэвлэлд өгсөн мэдээллээр, энэ сарын 20-нд Баян-Өлгий аймгийн ИТХ хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулан Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.


