Увс аймгийн Тариалан суманд алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
844068083_1130002396195327_4425058582895473177_n-2.webp

Увс аймгийн Тариалан сумын нутагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг өнгөрсөн сард 14 хоног эрэн хайсны эцэст ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан.

Тэгвэл энэ сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт гаргаснаар дахин эрэн хайж эхэлжээ. Одоогоор эмэгтэйн талаар ямар нэг сураг гарч ирээгүй байна.