Т.Даваадалайгаар 6 тэрбум гаруй төгрөгийн тендер авахуулсан гэх эхнэр Б.Анхтуяа нь хил даван зугтаж, АНУ-аас орогнол ХҮСЧЭЭ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 1 сек
00
Capture-18.webp

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг шүүж буй.

Шүүгдэгчид өмгөөлөгч ирээгүй үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авалгүй үргэлжлүүлэхээр боллоо.

Шүүх хурлын үеэр "Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар зарлуулж, эрэн сурвалжлуулсан. Түүнийг "АНУ-д цагаачлал хүссэн" гэх хариу ирсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, Т.Даваадалайгаар 6 тэрбум гаруй төгрөгийн тендер авахуулсан эхнэр нь хил даван зугтаж, АНУ-аас орогнол хүссэн байна.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа аж.