"Улсын их дэлгүүр" шинэ жилийн сүлд модныхоо гэрлийг асаалаа

Нийгэм
Admin02
Admin02
Унших: 1 мин
00
901472215_2238310380430295_4900931968664740247_n.webp

Худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Улсын Их Дэлгүүр” нь жил бүр шинэ жилийн баярын уур амьсгалыг нийслэлчүүддээ хамгийн түрүүнд мэдрүүлж, сүлд модны гэрлээ асаах уламжлалтай билээ.

Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр “ШИНЭ ЖИЛИЙН ШИДЭТ ҮДЭШ” Сүлд модны гэрэл асаах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд “Улсын Их Дэлгүүр”-ийн хүндэт хэрэглэгчид, нийслэлчүүд өргөнөөр хүрэлцэн ирж, шинэ жилийн баярын уур амьсгалыг хамтдаа мэдэрсэн юм. Мөн урлаг, соёлын төлөөллүүд ая дуугаа өргөж, Өвлийн өвгөн, цасан охид хүрэлцэн ирснээр баярын үдшийг улам өнгөлөг, дурсамж дүүрэн болголоо.

Энэ үеэр “Улсын Их Дэлгүүр”-ээс зохион байгуулсан урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд 111,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрд олгосон урамшууллын эрхийн эзэд дундаас супер 5 азтаныг тодрууллаа. Түүнчлэн тайзны үйл ажиллагааны үеэр хамтран ажиллагч олон брэндийн гарын бэлгүүдийн эзнийг шалгаруулж, хүрэлцэн ирсэн үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ баяр хөөр, гэнэтийн бэлэг дүүрэн үдшийг бэлэглэв.

Ийнхүү “Улсын Их Дэлгүүр” Шинэ жилийн сүлд модны гэрлээ асааж, нийслэлчүүддээ баярын уур амьсгал, аз жаргал, дурсамж дүүрэн мөчүүдийг бэлэглэн шинэ жилийн баярын эхлэлийг тавилаа.

ЗУРГИЙН ЦОМОГ