"Дуучин Ц.Ариунгоо "Шинэ 100 айл" хүртэл 2.6 км явган явж, камерын хяналтгүй, айл өрхгүй задгай бүс рүү орсон байна"
10

Сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр дуучин Ц.Ариунгоогийн талаар "Сураггүй болсон иргэн А нь нийт 2.6 км газар явганаар явсан нь тогтоогдсон. Чухаг хотхоноос "Шинэ 100 айл" чиглэл дэх камеруудын бичлэгт өртөөд, цаашаа айл өрх, ААН байдаггүй задгай, камерын хяналтгүй бүс рүү орсон байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл самналт хийсэн. Мөн тухайн замаар зорчсон жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч байгаа. Ач холбогдол бүхий мэдээллийг журмын дагуу үнэлж авна" гэлээ.


.webp)